УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нь сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт бие даан нэр дэвшин нийт сонгогчийн 43 хувийн санал авч байсан юм. Тэгвэл сүүлийн өдрүүдэд Эрдэнэт хотын иргэд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг эргүүлэн татах санаачлагыг гаргаж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Гарын үсгийг гурван өдөр цуглуулж, 10 мянга иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй байгаа аж.
Тэд Н.Алтанхуягийг Чингис, Самурай бондоос авсан зээлээс гадна Хөгжлийн банкны өр төлбөрөө төлж чадаагүй байж УИХ-ын гишүүн болсонд шүүмжлэлтэй хандаж буй аж.