Төрийн өмчит компаниудын орлогч, Дэд дарга нарыг чөлөөлж төсөвт хэмнэлт хийнэ

Төрийн өмчит компаниудын орлогч, Дэд дарга нарыг чөлөөлж төсөвт хэмнэлт хийнэ

2022 оны улсын төсөвт тодотгол хийх шийдвэрийг МАН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан. Удахгүй төсвийн тодотголыг Засгийн газраас УИХ-д өргөн барина. Уг тодотголоор хэдэн төгрөг хэмнэх, ямар ажлуудыг хасч, танах нь одоогоор тодорхойгүй байгаа. 

Гэхдээ Төрийн өмчит компаниудын зардлыг танах нь тодорхой болсон гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Тодруулбал, Төрийн өмчит компаниудыг хувьчлах, зардлыг нь танах, орлогч, дэд дарга нарыг нь чөлөөлөх, тавилга эд хэрэгсэл, машин техникт хэмнэлт хийхээр болж стратегийг нь УИХ-аар батална гэж буй юм.  Ингэснээр "Өөрсдөө хэмнэ" гэх залуусын тавьсан шаардлагыг ч биелүүлж буй юм.