Л.Халтар тэргүүтэй ажлаа хийж чадахгүй сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэжээ

Л.Халтар тэргүүтэй ажлаа хийж чадахгүй сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэжээ

МАН-ын бүлгийн өчигдрийн /2022.04.12/ хуралдаанаар зарим гишүүд Засгийн газар тулгамдсан асуудлаа шийдэхгүй шоудаад байвал сайд нарыг огцруулах асуудлыг хөндөнө гэжээ. 

Тухайлбал, ажлаа хийж чадахгүй Л.Халтар тэргүүтэй сайд нарын нэрсийг дурджээ. 

Засгийн газар, УИХ-ын гишүүдийн маргаан үүгээр дуусаагүй бөгөөд Сангийн сайд Б.Жавхлан, Төсвийн байнгын хороон дарга Ч.Хүрэлбаатар нар төсвийг тодотгох эсэхээр нэлээн тэмцэлджээ. Эцэст нь бүлгийн гишүүд төсвийг тодотгоход санал нэгдсэн билээ.