Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Дамдинням, Л.Энх-Амгалан, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Ж.Эрдэнэбат нарыг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос УИХ-д оруулах гэж буй тухай мэдээлэл гарах болсон.
Тэгвэл МАН-ын бүлгийн өчигдрийн /2022.04.12/ хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэрвээ прокурорын байгууллагаас зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд шалгах шаардлагатай гэсэн бичгийг албан ёсоор оруулж ирвэл хамгаалахгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт нэрс нь орж ирвэл түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх бөгөөд хуулийн байгууллагад шалгуулаад гэмтэй, гэмгүйгээ тогтоолгоно гэсэн үг. Хэрвээ хууль зөрчсөн нь тогтоогдвол зохих ял шийтгэлээ авах. Үгүй бол нэрээ цэвэрлээд гишүүний бүрэн эрхээ сэргээлгэ" гэжээ.