УИХ-ын даргын тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 10 /2022.04.10/-ны өдөр хуралдсан бөгөөд энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Төсвийн тодотгол хийж, төрийн хэмнэлтийг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
Нийт дөрвөн чиглэлтэй хэмнэлтийн үүрэг даалгавар өчигдрөөс эхлэн /2022.04.11/ УИХ-ын харъяа байгууллагууд том оврын автомашиныг нийслэл хотод унахгүй бөгөөд зөвхөн хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа унах шийдвэр багтсан байна. Тэгвэл УИХ-ын харъяа байгууллагуудад дараах жагсаалт хамаарч, тус газрын дарга нар том оврын автомашиныг унахгүй байх үүрэг хүлээжээ.
ҮҮНД:
- Засгийн газрын бүх гишүүд буюу сайд нар
- Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч
- Үндсэн хуулийн цэцийн дарга
- Улсын ерөнхий прокурор
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга
- Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга
- Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга
- Монгол Улсын Ерөнхий аудитор
- Монголбанкны ерөнхийлөгч
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- Үндэсний статистикийн хорооны дарга
- Төрийн албаны зөвлөлийн дарга
- Авлигатай тэмцэх газрын дарга
- Аймаг, нийслэлийн Засаг дарга