МАН-ЫН БҮЛЭГ: Гишүүд утасны төлбөрөө өөрсдөө төлдөг. Ордны хашаан дахь том жийпүүд албаных биш

МАН-ЫН БҮЛЭГ: Гишүүд утасны төлбөрөө өөрсдөө төлдөг. Ордны хашаан дахь том жийпүүд албаных биш

УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Хэмнэлтийг огт хийгээгүй биш хийсэн. Төсвийн тодотголыг хоёр сарын өмнө хийсэн. 684 тэрбумын тэтгэврийг нэмэгдлийг улсын төсөвт хэмнэлт хийж гаргасан. Хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлнэ. Дээр нь манайхан буруу ойлгоод байна. Гишүүд 4 тэрбумыг төсөвтөө авдаг гэж. Энэ бол аймаг, орон нутагт хөрөнгө оруулах санал юм. Нөгөөтэйгүүр, гишүүд хуулийн төсөл боловсруулбал 20 саяыг авдаг гэсэн. Хэзээ ч ийм байгаагүй. Мөн, утасны төлбөрөө өөрсдөө төлдөг. Харин сарын хугацаанд 500 мянган төгрөгийг шатахууны зардал төсөвлөдөг. Нэг туслах, зөвлөхтэй. Тойрог дээр хоёр бие төлөөлөгч байдаг" гэлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "УИХ-ын дарга, Байнгын хорооны дарга, дэд дарга нар л албаны унаа унаж байгаа. Өөр нэг ч албаны унаатай гишүүн байхгүй. Дандаа хувийн унаа унадаг. Шуудан, харилцаа холбооны зардал 100 хувь өөрөөс нь байдаг. Хуучин төсвөөс төлдөг байсан. Одоо ганцхан сардаа бензиний лимит таван төгрөг аваад, хувийнхаа машинд хийгээд явж байна. Одоо хувийн машин хорих уу үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Ордны дотор баахан том тэрэг орж ирээд байна гэж та хэд хараад байгаа байх. Дандаа хувийн машин байгаа шүү. Албаны том тэрэг байхгүйг хариуцлагатай хэлье" гэлээ.