Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтийг гаргаж буйгаа энэ сарын 09-ны өдөр /2022.04.09/ мэдэгдсэн. Тэрбээр бүрэн эрхээсээ түдгэлзэж хуулийн байгууллагад шалгуулна гэж буй.
Цаашид процесс яаж үргэлжлэх талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараас тодруулахад "УИХ-ын тухай хуулийн 9 дүгээр зүйлээр заасан. Тодруулбал, тодорхой нөхцөлд Ерөнхий прокурор түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулна. Ингэснээр Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж УИХ-ын чуулганаар нууц санал хураадаг. Ийм дэгтэй.
УИХ-ын гишүүний хувьд өөрөө хүсэлт гаргаж буй бол ЧӨЛӨӨЛӨГДӨХ хүсэлтээ гаргана.
Гэхдээ би Г.Амартүвшин гишүүний хүсэлтийг "хуулийн байгууллагаас шалгахад ёс зүйн хувьд саад болохгүй шүү" гэсэн хүсэл эрмэлзлэлээ илэрхийлсэн нь чухал гэж харж байгаа. Учир нь хууль хяналтын байгууллагаас шалгахад бүрэн эрх нь саад болоод буй тохиолдолд Ерөнхий прокуророос гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулдаг" гэлээ.