МАН-ЫН БҮЛЭГ: Төрийн өмчит компаниудын зардлыг танаж төсөвт тодотгол хийнэ

МАН-ЫН БҮЛЭГ: Төрийн өмчит компаниудын зардлыг танаж төсөвт тодотгол хийнэ

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2022.04.011/ ээлжит хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайд жагссан залуусын шаардлагын талаар мөн өнөөгийн нөхцөл байдлын тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд мэдээлэл хийсэн байна. Мөн "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх сөрөг нөлөөллийг буруулах хууль"-ийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхтэй холбоотойгоор байгуулсан ажлын хэсгээс мэдээллийг танилцуулсан байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар" Бүлгийн гишүүд төсвийн тодотгол хийхийг дэмжсэн. 2022 оны эдийн засагт тулгамдаад буй гол асуудал үнийн өсөлт. Урд хөрш ковидын халдвараас шалтгаалан хилээ хаасан. Нөхцөл байдал сайжрахгүй төлөв байдал ажиглагдаж байна. Үүнээс гадна Орос, Украины нөхцөл байдлаас үүдэн гадаад худалдаатай холбоотой хүндрэл үргэлжлэх нь. 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтийг өөрчилж байна. 

Үүнтэй холбоотойгоор төсөвт тодотгол хийж төгрөгийн ханшид ирэх дарамтыг бууруулна. Цаашид төгрөгийн ханш унаж, валютын хомстол бий болох эрсдэлтэй байна. Их хэмжээний эрэлт бий болгохоор тээвэр ложистикийн одоогийн нөхцөл байдлыг илүү их хүндрүүлнэ. 

Ингэснээр ханшид нөлөөлнө. Мөнгөний бодлогын зөвлөл хуралдаж бодлогын хүүг 9 хувь болгосон. Одоо үргэлжлүүлээд төсвийн бодлогоо өөрчлөх ёстой. Төсөвт тодотголыг хийхийг гишүүд дэмжсэн" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Төрийн өмчит компаниудын зардлыг танаж төсөвт төвлөрүүлдэг ногдол ашгийг нэмэгдүүлэхийг дэмжсэн. Төрийн өмчит компаниудыг иргэд олон нийтийн хяналтад оруулж замбараагүй зардал гаргадаг, олон захиралтай байдаг, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө нь олон нийтийн хяналтаас гадуур байдаг асуудлуудыг шийдвэрлэх стратегийг УИХ-аар батална. 

Залуучуудаас 15 шаардлагыг тавьсан. Үүнээс тансаг хэрэглээг танах, автомашины хэрэглээг хязгаарлахыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Үүнээс гадна урт хугацаанд шударга ёсыг бий болгох, иргэдэд нээлттэй ажиллах тал дээр ажиллана" гэсэн юм. 

ВИДЕО: