Нарендра Моди манай улсад айлчилна

Нарендра Моди манай улсад айлчилна

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 08-нд манай улсад айлчилна. Энэ үеэр Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт болон дэд бүтцийн явцтай танилцах юм байна. Нарендра Моди өмнө нь 2015 онд манай улсад албан ёсны айлчлал хийж байсан билээ.

Шри Нарендра Моди нь Энэтхэгийн Гужарат мужийн хойд нутагт байх Мехсана дүүрэгт 1950 оны есдүгээр сард мэндэлжээ. Тэрээр олон жилийн турш Пакистантай хил залгадаг Гужарат мужийг удирдаж ядуу бүс нутгаас эдийн засгийн үсрэнгүй хөгжилтэй муж болгон хувиргасан юм. Тиймдээ ч энэ нэр хүндээрээ 2014 онд болсон  Энэтхэгийн парламентын сонгуульд Бхаратия Жаната намаа удирдан оролцож түүхэн ялалт байгуулсан байна. Сөрөг хүчин байсан түүний нам Энэтхэгийн парламентад 282 суудал авснаар олонхи болж, улмаар тус улсын Ерөнхийлөгч Нарендра Модиг Засгийн газрын тэргүүнээр томилон танхимаа бүрдүүлэхийг албан ёсоор хүссэн байдаг.

Түүний дараа буюу 2019 онд мөн л түүний нам ялалт байгуулж,  Нарендра Моди хоёр дахь удаагаа Энэтхэгийн Ерөнхий сайдын албыг хашиж, хоёр дахь удаагаа манай улсад айлчлах гэж байна.