Хөшигийн хөндийн Шинэ нисэх онгоцны буудлыг барих бүтээн байгуулалтын төсөл албан ёсоор дуусч байна. Ингэж хэлж буй нь тус онгоцны буудал барих төслийн баг 50 орчим сая долларын санхүүгийн хэмнэлттэй ажилласан. Тус 50 сая доллароор онгоцны ангар барьж байна.
Уг ангарыг барьж дуусгаснаар Хөшигийн хөндийн нисэх онгоц ны буудлыг барих төсөл албан ёсоор дуусах юм. Тэгвэл өчигдөр ангарын хаалгыг угсарч дуусчээ. Энэ талаар тус төслийн удирдагч Н.Энхбат өөрийн цахим хуудаснаа бичсэн байна.
Шинэ нисэх буудлын төслийг Япон Улсын 65.6 тэрбум иенийн хөнгөлттэй зээлээр 11 жилийн хугацаанд барьж, байгуулсан билээ. Нисэх буудлын үйл ажиллагаа албан ёсоор 2020 оны тавдугаар сард эхэлж, ашиглалтад орох юм.