А.Гансүх, А.Адъяасүрэн нараар дамжуулж Х.Баттулгыг шалгах бөгөөд АТГ-аас ажиллагааг явуулна

А.Гансүх, А.Адъяасүрэн нараар дамжуулж Х.Баттулгыг шалгах бөгөөд АТГ-аас ажиллагааг явуулна

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нь Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд авилга өгч, хэргээ хаалгасан байж болзошгүй гэх асуудлыг Авлигатай тэмцэх газраас шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тодруулбал, А.Гансүх нь 2017 онд Шинэ төмөр замын гэх хэрэгт нэр холбогдож эрх мэдэл, албан тушаалаа ашигласан гэх үндэслэлээр шалгагдаж байсан. Түүний хэргийг 2017 оны арваннэгдүгээр сарын 2-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж, яллагдагчаар татсан (хэргийн дугаар 201201000154) гэдэг. Гэтэл түүний хэргийг прокурорын шатанд хаасан байдаг.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор хэд, хэдэн ноцтой баримт олдсон байж магадгүй байгаа юм. Тухайлбал, А.Гансүхэд холбогдох хэрэг Нийслэлийн прокурорт шилжсэн өдөр Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн дүү М.Бат-Амгалан нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд 10 га газартай “Нью даун таун” ХХК-ийн 16 хувийн эзэмшигч болсон байж магадгүй гэж буй. Гэтэл “Нью даун таун” ХХК нь А.Гансүхийн дүү А.Ганболдын компани байж болзошгүй байгаа аж. Тиймээс үүнд авлига, ашиг сонирхол орсон байж магадгүй гэж үзэн АТГ-аас шалгаж байж болзошгүй талаар эх сурвалж мэдээлсэн юм. 

-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ҮГ ДЭЭРХ МЭДЭЭЛЛИЙГ БАТАЛГААЖУУЛАВ УУ-

Мөн өчигдөр /2022.04.05/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдээлэл хийх үеэрээ анхаарал татах хэд, хэдэн мэдээллийг өгсөн. Тодруулбал, тэрбээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөх байхаа больсон гээд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Энэ талд эдийн засаг цэгцрэхэд манай улсын ДНБ-ны хэмжээ хоёр дахин тэлэхээр байгаа.

Тэнд маш их хэмжээний автомашинууд бий. Автомашин дотор манай парламентын гишүүд холбогдсон байгаа. А.Адьяасүрэнгээс эхлүүлээд. Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд гарч ирнэ.

Баяннуурт байгаа зарим нөлөө бүхий хүмүүстэй холбогддог. Татвар төлдөггүй хэн ч бүртгэдэггүй далд эдийн засаг Гашуунсухайтын төмөр замыг 10 гаруй жил гацаасан. Учир нь тэдэнд маш их ашигтай байсан юм билээ. Тун удахгүй маш олон автомашинуудын жагсаал болно. үүнд олон нийт бүү автаасай гэж хүсэж байна" гэсэн. 

ДҮГНЭЛТ: Түүний энэхүү мэдээлэл нь А.Гансүх, А.Адъяасүрэн нараар дамжуулж Х.Баттулгыг төмөр зам, нүүрсний бизнес болон бусад асуудлаар нь тун удахгүй шалгахыг илэрхийлж байна хэмээн улс төрийн хүрээнд ярьж байна. Мөн албаны зарим эх сурвалжууд ч уг мэдээллийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд АТГ-аас ажиллагааг явуулна гэж буй. Харин нөгөө талд Х.Баттулга Засгийн газрын эсрэг жагсаалуудыг хийхээр төлөвлөсөн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. ТЕГ-т баривчлагдсан өмгөөлөгч Б.Баасанцогт ч Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог гэдэг билээ. 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө