Тайван жагсаалын үеэр өдөөн хатгах зорилготой зэвсэгт этгээдүүд нэр бүхий улс төрчийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэв

Тайван жагсаалын үеэр өдөөн хатгах зорилготой зэвсэгт этгээдүүд нэр бүхий улс төрчийг хөнөөхөөр төлөвлөж байсан гэв

Өнөөдөр /2022.04.06/ Тагнуулын Ерөнхий газар /ТЕГ/-аас зэвсэгтэй этгээдүүдийг саатуулсан талаар мэдэгдэл хийлээ. 

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр, “Тагнуулын байгууллагын зүгээс иргэд эдлэх эрхийнхээ хүрээнд зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгалга хийх турхирах зорилготой зохион байгуулалттай байсан Монгол улсын нэр бүхий таван иргэнийг одоогоор саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна.

Дээрх этгээдүүд төлөвлөгөө боловсруулж, зарим нэр бүхий улс төрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр илэрсэн. 

Үзлэг нэгжлэгийн явцад нийт 12 галт зэвсэг илэрснээс Ака 47 маркийн сээр дугаарыг зориудаар арилгасан автомат буу 1 ширхэг, уалтар маркийн гар буу 1 ширхэг, ТТ-50 маркийн гар буу 1 ширхэг, бүртгэлгүй галт зэвсэг 5 ширхэг тус тус байсан. Мөн 7.62 мм-ийн байлдааны сум 274 ширхэг, 6.4 мм-ийн сум 82 ширхэг, 223 мм-ийн сум 149 ширхэг, 5.6 мм-ийн сум 291 ширхэг, 12 мм-ийн сум 57 ширхэг, 16 мм-ийн сум 14 ширхэг буюу нийт 861 ширхэг сум болон тэсэрч дэлбэрэх бодис илэрснийг эд мөрийн баримтаар хураан авсан. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд зарим нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн" гэв.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө