УИХ-ын сонгууль ойртож, улс төрчид аймаг, нийслэл, тойрогтоо иргэдтэй уулзах, мөн багш, эмч гээд нийгмийн олонхийг бүрдүүлдэг салбарын албан хаагчидтай уулзалт хийх эрчимжиж байна.
Тэгвэл аймаг орон нутгаар тойрч яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгэн уулзалт дээр өнгөрсөн 3 жилийн хугацаанд Засгийн газар 232 цэцэрлэг, 156 сургууль, 92 эмнэлэг шинээр барьсан гэж мэдэгджээ. Түүний энэхүү мэдээлэлд зарим иргэд итгэхгүй түүний худал ярьсан гэлцэж байна. Учир нь Монгол улсын эдийн засгийн таатай нөхцөлд жилд 6-7 сургууль ашиглалтад ордог байна.
Энэ ЗГ өнгөрсөн 3 жилийн хугацаандаа 232 цэцэрлэг, 156 сургууль, 92 эмнэлэг шинээр барилаа гэж ЕС өнөөдөр хэллээ. Энэ тоо үнэн үү? Өндөр бүтээмжтэй жилүүдэд 6-7 сургууль л баригддаг байсан. Үнэн гэж "мэлзэж" байгаа бол шинэ баригдсан сургууль, эмнэлгүүдийн жагсаалтыг авья Сайд а? pic.twitter.com/1kJjX5zI4h
— С.Батзаяа (@batzayased) October 1, 2019