БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн 42 сая ам.долларын санхүүжилтээр Замын цагдаагийн уулзварт шинээр гүүр баригдаж, гүүрний үндсэн хөдөлгөөн нээгдээд байна. Гэсэн хэдий ч Дүнжингарав, Наадамчдын гудамжнаас чиглэсэн Home plaza-г тойрох авто замын хөдөлгөөн багасахгүй, ачаалал улам нэмэгдээд байгаа юм.
Иймд “Home plaza” барилгын газраас тодорхой хэсгийг авто замын хэсэгт оруулж, тус тойргийн хөдөлгөөний өргөсгөж байгаа юм. Тэгвэл тус барилгыг тойрох хөдөлгөөний замын зорчих хэсэг өөрчлөгдөж энэ сарын 5 ны өдрөөс эхлэн мөрдөгдөхөөр болжээ.
Home plaza тойрсон хөдөлгөөний төлөвлөлтийг хэлэлцэж бна. 10.5 аас зарим хэсгүүдэд өөрчлөлтүүд орно. Жиш нь гүүрний доодох U turn нээгдэх гэх мэт. Маргааш та нарт зураглалыг харуулъя. Бүтээн байгуулалт дуусахад одоо ажиглагдаж бгаа хөдөлгөөний бэрхшээлүүд үндсэндээ бхгүй болно. pic.twitter.com/d7Idmpatb9
— С.Энхтөр (@Enkhtur_Sambuu) October 1, 2019