Улаанбаатарт 6 градус дулаан байна

Улаанбаатарт 6 градус дулаан байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Төв аймгийн хойд хэсэг, Булган, Сэлэнгэ аймгийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэх тул, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг сэрэмжлүүлж байна. 

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд:

Өнөө, маргаашдаа зарим газраар нойтон цас орж, цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байхыг анхааруулж байна.

3-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. 6-нд нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна.

ӨНӨӨДӨР

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 3-5 градус, бусад хэсгээр 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад хэсгээр 2-7 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.