"БНХАУ-ын Үндэсний баяр 10 дугаар сарын 1-нээс 3-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан хууль тогтоомжийн дагуу Хятадтай хиллэдэг Монголын авто замын боомтууд амарч байна. 10 дугаар сарын 4-нөөс хэвийн ажиллана" гэж Хил хамгаалах ерөнхий газраас мэдээллээ.
Харин галт тэрэг болон олон улсын нислэг хуваарийн дагуу хийгдэнэ.
Амарч буй авто замын боомтууд:
- Замын-Үүд
- Гашуунсухайт
- Булган
- Байтаг
- Хавирга
- Бичигт
- Шивээхүрэн
- Ханги
- Бургастай
- Даян
- Баянхошуу
- Сүмбэр
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т:
- Талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг хаана.
- Төмөр замын боомт нь Талуудын хоорондын холбогдох хэлэлцээрт заасан төмөр замын цагийн хуваарийн дагуу ажиллах бөгөөд баяр, амралтын өдрүүд болон боомтын ажиллах хугацааны хязгаарлалтад хамрагдахгүй гэж заасны дагуу дээрх зохицуулалтууд хийгддэг байна.