БНХАУ-ын Эрээн хотод Монгол улсыг төлөөлөн сууж байсан консул асан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ УИХ-ын гишүүн Ж.Батзандантай найз хэмээгээд түүний ах тус газарт ажиллаж байсан. Компютерын мэдлэг байхгүй, ийм хүмүүс төрд ажиллаж байна гэж ярьсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, Д.Мөнх-Эрдэнийг танихгүй, хуулийн байгууллагад шалгуулна гэж мэдэгдсэн. Гэтэл өчигдөр сошиалд нэгэн баримт ил болоод байна. Учир нь Ж.Батзандан Д.Мөнх-Эрдэнэ рүү утасаар холбогддог, түүнийг таньдаг, мөн ахынхаа ажилд санаа тавьж байгаа бичлэг нь ил болжээ.