ФОТО: Баянгол дүүргийн 23 хорооны иргэдийг хамарсан уулзалт болов

ФОТО: Баянгол дүүргийн 23 хорооны иргэдийг хамарсан уулзалт болов

Баянгол дүүргийн удирдлагуудын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын нээлттэй өдөрлөг” арга хэмжээ 9 дүгээр сарын 9-ны өдөр 7-р хорооноос эхэлж 9 дүгээр сарын 27-нд 16 дугаар хорооны Гандан тэгчилэн хийдийн урд талбайд сүүлийн уулзалтаа хийлээ.

Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, хүний хөгжил, нийгмийн бодлого, иргэний оролцооны асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, НИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг болон БГД-ийн ИТХ-ын дарга Г.Энхболд хорооноос сонгогдсон төлөөлөгчид, хороодын засаг дарга нар, дүүргийн удирлагууд, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд 23 хороогоороо тойрч, нэг хороонд хоёроос дээш уулзалт хийж нийтдээ 45 удаагийн арга хэмжээ зохион байгуулсан юм.

Хорооны нэг удаагийн уулзалт бүрт 100-150 гаруй иргэд оролцож нийтдээ 9000 гаруй иргэнтэйгээ уулзаж ярилцсан байна. Баянголчуудын хийсэн бүтээсэн бүхнийг, иргэдийнхээ төлөө хийж бүтээх ажлыг шүүмжлэх иргэн байсан ч түүнээс илүү уулзаж ярилцаж, санал сэтгэгдлийг нь үргэлж сонсож, ажилдаа тусгаж байдагт иргэд маань талархалаа илэрхийлж, урмын үгээ хайрлаж байлаа.