Д.Амарбаясгалан: Ээлжит бус сонгууль явуулах талаар дахин ярихгүй

Д.Амарбаясгалан: Ээлжит бус сонгууль явуулах талаар дахин ярихгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал яг одоо Төрийн ордонд үргэлжлэн явагдаж байна. Бүлгийн хуралд МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан оролцож буй аж. Тэрбээр бүлгийн хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ “Ээлжит бус сонгууль явуулах талаар дахин ярихгүй. Энэ асуудалд цэг тавилаа ”  гэсэн байна. Эрх баригч намын бүлэг энэ удаа 39 гишүүнтэйгээр хуралдаж байгаа аж.