Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хүйтэн, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.
Өнөөдөр\2022.03.17\ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.
Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус Их нууруудын хотгор болон Нууруудын хөндий 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шороон шуурга шуурна, өдөртөө 1-3 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.