М.Подоляк: Хэлэлцээний "үндсэн зөрчилдөөн" байгаа ч буулт хийх боломжтой

М.Подоляк: Хэлэлцээний "үндсэн зөрчилдөөн" байгаа ч буулт хийх боломжтой

Украины Ерөнхийлөгч В.Зеленскийн зөвлөх М.Подоляк, “ОХУ-ын түрэмгийллийн эсрэг Украины сөрөг довтолгоо нь талуудын байр суурийг эрс өөрчилсөн” гэж мэдэгджээ. Учир нь “Украины агаарын цэргийн хүчин пуужин харваж Оросын байлдааны онгоцуудыг устгасан. Мөн Оросын хэсэг бүлэг цэргүүдэд "цохилт" өгсөн гэж буй юм.

Харин М.Подоляк твиттер хуудастаа, "хэлэлцээний үеэр "үндсэн зөрчилдөөн" байгаа ч мэдээж буулт хийх боломжтой" гэжээ. М.Подоляк нь Оростой хийж буй энхийн хэлэлцээний Украины төлөөлөгчдийн нэг юм. 

Эх сурвалж: BBC