“Оросын дөрөв дахь генерал байлдааны үеэр амиа алдсан” гэж Украины тал мэдэгджээ

“Оросын дөрөв дахь генерал байлдааны үеэр амиа алдсан” гэж Украины тал мэдэгджээ

“Оросын дөрөв дэх генералыг хөнөөсөн нь Москвагийн командлагчдыг фронтоос албадан шахаж байгаагийн илрэл” гэж Украины эрх баригчид  мэдэгдэв.

Киевийн Дотоод хэргийн яамны зөвлөх А.Геращенко, “Украины хүчнийхэн зүүн өмнөд хэсгийн Мариуполь хотын захад ширүүн тулалдааны үеэр Оросын хошууч генерал О.Митяевыг устгасан. Тэрээр 150-р мото буудлагын дивизийн командлагч байсан” гэж мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Киевт үг хэлэхдээ, “Оросын өөр нэг орос генерал нас барсан” тухай мэдээлсэн ч түүний нэрийг дурдаагүй юм.

Эх сурвалж: BBC