С.Лавров: Хэлэлцээ амар биш. Гэхдээ буулт хийнэ гэж найдаж байна

С.Лавров: Хэлэлцээ амар биш. Гэхдээ буулт хийнэ гэж найдаж байна

“Орос, Украины хооронд энхийн хэлэлцээ хийх нь амаргүй ч, буулт хийх найдвар бий” гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров мэдэгджээ.

Тэрээр RBC агентлагт өгсөн ярилцлагадаа, “Тодорхой шалтгааны улмаас хэлэлцээ амаргүй байгаа гэж тэд хэлж байгаа. Гэсэн хэдий ч харилцан буулт хийх найдвар бий. Энэ зөвхөн Украины төвийг сахих, цэрэггүйжүүлэх асуудал биш. Мөн Украины зүүн хэсэг буюу Донецк, Луганск зэрэг босогчдын хяналтад байдаг бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлын асуудал юм”  гэжээ. 

Эх сурвалж: BBC