Пакистан улс Украинд хүмүүнлэгийн яаралтай тусламж илгээлээ

Пакистан улс Украинд хүмүүнлэгийн яаралтай тусламж илгээлээ

Пакистан улс Украинд хүмүүнлэгийн тусламж илгээжээ. Тусламжид майхан, хөнжил, унтлагын хэрэгсэл, саван, эм, лаазалсан хүнс зэрэг багтсан байна. Тусламжийн бараа бүтээгдэхүүн ачсан хоёр нисэх онгоц өнгөрсөн шөнө хөөрчээ.

Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Мехмуд Куреши “Украин-Пакистаны олон жилийн найрсаг харилцааны үндсэн дээр уг тусламжийг илгээж байна. Гэвч бидний зүгээс асуудлыг яриа хэлцэл, дипломат арга замаар зохицуулахыг хүсэж байна.” гэжээ.

Пакистан улсын хувьд Орос-Украины хооронд үүсээд буй асуудлыг яриа хэлэлцээгээр шийдэхийг уриалсан байр суурьтай байгаа. Өмнө нь  Пакистаны НҮБ-ын элчин сайд Мунир Акрам Украинд болж буй дайнд маш их санаа зовж буйгаа илэрхийлэн, дахин хэлэлцээ хийх шаардлагатайг нэг бус удаа онцолж байв. Мөн тус улс болон ЕХ, АНУ, Их Британи, Норвеги, Японы тэргүүнүүд Оросын түрэмгийллийг буруушаахыг уриалсан хамтарсан уриалга гаргасан юм.

Эх сурвалж: CNN