Испани улс Оросын олигархийн 140 сая ам.долларын үнэтэй дарвуулт онгоцыг хураан авчээ

Испани улс Оросын олигархийн 140 сая ам.долларын үнэтэй дарвуулт онгоцыг хураан авчээ

Испани улс Оросын олигархын 140 сая ам.долларын үнэтэй дарвуулт онгоцыг Барселонд хураан авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хөлөг онгоц нь хуучин ЗХУ-ын офицер асан Чемезовынх байсан аж. Чемезовыныг зарим хүн В.Путины холбоотон байсан гэдэг.

Олон улсын эрэн сурвалжлах “Pandora Papers” сэтгүүл 2021 онд уг хөлөг онгоц нь Чемезовын хойд охин Анастасия Игнатовагийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд Британийн Виржин арлуудын компаниар дамжуулан авсан талаарх мэдээлж байжээ.

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес энэ талаар “Өнөөдөр бид Оросын гол олигархуудын нэгнийх нь дарвуулт онгоцыг хураан авлаа. Уг арга хэмжээ цаашид ч үргэлжлэх болно. Бид өөр хоёр олиг архитай холбоотой дарвуулт онгоцнуудыг Барселонд мөн байрлуулсан” гэжээ.

ОХУ хоёрдугаар сарын 24-ний өдөр Украинд түрэмгийлснээс хойш барууны орнууд тус улсын тэрбумтнуудад хориг тавьж, хөрөнгийн нь битүүмжлэх зэрэг арга хэмжээ авсаар байна.

Эх сурвалж: Guardian