Сонгууль дөхөж У.Хүрэлсүх Б.Шарав агсны газарт очиж шоудав уу

Сонгууль дөхөж У.Хүрэлсүх Б.Шарав агсны газарт очиж шоудав уу

“Сэрсэн тал”, “Гэгээн алсад одох юмсан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг олон зуун уран бүтээлүүдээрээ Монголын хөгжмийн урлагийн сан хөмрөгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Монголын орчин үеийн хөгжмийн ноён оргилуудын нэг, Хөдөлмөрийн баатар, Чингис хааны одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав энэ оны долдугаар сарын 15 ны өдөр хүнд өвчний улмаас 67 насандаа таалал төгссөн. Түүнийг төрсөн нутаг Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд нутаглуулсан юм.

Монголчууд бурхан болоочийнхоо нутаглуулсан газарт 3 жил очдоггүй ёстой. Тухайлбал цусан төрлийн ах дүү нар нь эхийн шарил дээр 3 жил, эцгийнх дээр 5 жил очиж болдоггүй. Хөдөөгийн айл бурхан болоочийгоо нутаглуулсан зүгт нь нүүдэггүй гээд олон цээртэй.

Б.Шарав агсан бурхан болоод хоёр сар гаруйн хугацааг өнгөрөөж байна. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсныг нутаглуулсан газарт очиж, түүний хөшөөг нь цэвэрлэж буй фото зураг сошиал орчинд тархаж, иргэд олон нийт түүн бурхан болоочийнхоо газарт 3 жил очдоггүй цээртэйг сануулсан сэтгэгдлээ үлдээжээ.