Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшигчид батламжаа гардаж авлаа. Тус сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар өрсөлдөхөөр дэнчингийн 500 сая төгрөгөө төлөөд байгаа билээ.
Тус сунгааны талаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очир "Өнөөдөр Ардчиллын түүхэн тэмдэглэхээр баярын өдөр тохиож байна. Ардчилсан нам Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу намын даргын сунгаанаа зохион байгуулж байна. Бүртгэлийн үйл ажиллагаа дуусаж, нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардуулж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийг УДШ хүссэн ч эс хүссэн ч бүртгэж авах ёстой бөгөөд албан ёсны сонгууль гэдгийг тодотгож байна" гэлээ.