Энэ гуравдугаар сарын 03-ны өдөр /2022.03.03/ цахим сүлжээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зорчиж явсан приус маркийн автомашины жолооч, зорчигч нар шаардлага тавьсан иргэнийг бэйсболын цохиураар зодож танхайрсан дүрс түгсэн билээ.
Тодруулбал, приус-30 маркийн автомашины жолооч зорчигч нарт “Машиныхаа цонхоор хог хаялаа” гэх шаардлагыг тавихад эсэргүүцэн дээрх үйлдлийг гаргасан тул холбогдох албанаас шалгалтын ажиллагаа хийжээ. Тус хэрэгт Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдогч нарт тус бүр 100 нэгжтэй тэнцэх торгох шийтгэл оногдуулсан байна.