ТОДРУУЛГА: "Эрдэнэс Монгол” компани сул зогсолт хийсэн нь үнэн

ТОДРУУЛГА: "Эрдэнэс Монгол” компани сул зогсолт хийсэн нь үнэн

"Эрдэнэс Монгол” компани нь хөрөнгийн дутагдалд орж үйл ажиллагаа нь доголдож, сул зогсолт хийгээд байгаа талаарх мэдээлэл гараад буй. 

Тэгвэл энэ талаар "Эрдэнэс Монгол” компаний Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн А.Батзаяагаас тодрууллаа. 

Тэрбээр "Эрдэнэс Монгол” компани сул зогсолт хийсэн нь үнэн. Хил гаалийн асуудалтай холбоотойгоор Гашуун сухайт боомтоор нүүрс гарахгүй байгаа. Тиймээс компани нийт ажилчдынхаа 60 хувийг гуравдугаар сарын нэгнээс амраасан. Ингэхдээ хуулийн хүрээнд 60 хувийн цалинг нь олгож байгаа. Тэд шаардлагатай тохиолдолд ирж ажиллана. Түүнээс компани ажилдчынхаа цалинг олгохгүй, олгож чадахгүй байгаа асуудал байхгүй" гэлээ. 

Ямартай ч Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан "Эрдэнэс Монгол” компани сул зогсолт хийхэд хүрчээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө