Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова Даваа гараг /2022.03.14/-т шууд нэвтрүүлгийн үеэр "Дайн болохгүй. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барин гарч ирсэн нь орон даяар таван секунд орчим цацагдсан юм.
Үүний дараа Марина Овсянниковаг баривчилж, Москва хотын цагдаагийн газарт саатуулсан гэх мэдээлэл гараад байсан. Зарим хүний зүгээс түүнийг Оросын цэргийн ажиллагааг халдлага гэж түгээн дэлгэрүүлэхийг хориглосон шинэ эрүүгийн хуулийн дагуу яллах вий гэж болгоомжлолтой байсан юм. Тэгвэл өнгөрөгч шөнө Мария Овсянниковаг 14 цаг орчим байцааж, 30 мянган рубль (280 ам.доллар) торгожээ.
Тэрбээр байцаалтаас гарч ирснийхээ дараа дайныг эсэргүүцэх санааг ганцаараа гаргасан хэмээн мэдэгдээд “Байцаалт 14 цаг гаруй үргэлжилсэн. Намайг гэр бүл, найз нөхөдтэйгөө холбогдохыг хориглож, өмгөөлөгчтэй уулзах боломж олгоогүй. Энэ бол миний дайны эсрэг шийдвэр байсан. Орос энэ түрэмгийллийг эхлүүлж байгаа нь надад таалагдахгүй байгаа учраас би бие даан ийм шийдвэр гаргасан” гэжээ.
Эх сурвалж: BBC