ШУУРХАЙ: IV цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нэг нь нас барсан хэргийг нуун дарагдуулж байна

ШУУРХАЙ: IV цахилгаан станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нэг нь нас барсан хэргийг нуун дарагдуулж байна

Өнгөрөгч долоо хоног буюу энэ сарын эхээр /2022.03/ дулааны "Дөрөвдүгээр цахилгаан станц"-д осол гарч, тус станцын дөрвөн ажилтан өндөр хүчдэлд цохиулж, нэг нь нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус өдрийн 09:00 цагийн орчимд хуулийн байгууллагад “Дөрөвдүгээр цахилгаан станц ТӨХК-ийн ажилтан хүчдэлд цохиулаад ухаан алдлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Ингээд хууль хяналтын байгууллагын алба хаагчид "түргэн авч" шалгалтын ажиллагааг шуурхай эхлүүлэхэд, тус станцын ээлжийн монтер ажилтай 31 настай Д нь хүчдэлд цохиулж нас барсан байжээ.

Хамгийн ноцтой нь, энэхүү хэргийг тус цахилгаан станцын удирдлагууд нуун дарагдуулсан байж болзошгүй байна. Учир нь "ТӨХК-ийн гүйцэтгэх захирал уг осолтой холбоотой мэдээлэл гадагш задруулахгүй байх үүргийг бүх ажилчдаа өгөөд байгаа" талаар эх сурвалж мэдээллээ.