АНУ-ын “Fox News” сувгийн сэтгүүлч, зураглаач хоёр Оросын цэргүүдийн халдлагад өртөж амиа алдсан гэв

АНУ-ын “Fox News” сувгийн сэтгүүлч, зураглаач хоёр Оросын цэргүүдийн халдлагад өртөж амиа алдсан гэв

Өнгөрөгч шөнө АНУ-ын “Fox News” сувгийн Украин дахь хоёр ажилтан Киевийн ойролцоо амиа алджээ. Зураглаач Пьер Закржевски, сэтгүүлч, продюсер Олександра Куршинова нар Украины нийслэлээс холгүй орших Хоренка хотод сурвалжилга хийж байхдаа нас барсан байна. Тэдэнтэй хамт явсан мөн Бенжамин Холл хэмээх сурвалжлагч хөлийнхөө нэг хэсгийг алдсан хэмээн Украины Батлан хамгаалахын яам мэдээлэв.

“Fox News Media”-ын гүйцэтгэх захирал Сюзанна Скотт манай багийн машин галд өртсөн гэж мэдэгдсэн байна. Харин Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко тэдний үхэлд Оросын цэргүүдийг буруутгажээ.

55 настай Закржевски, 24 настай Кувшинова нар Киевийн нөхцөл байдлыг сүүлийн хэдэн хоног сурвалжилж байсан юм. “Fox News” болсон явдалд харамсаж буйгаа илэрхийлэн “Тэд олон жилийн турш бидэнтэй хамт байж Ирак, Афганистан, Сири дэх дайныг сурвалжилж байсан туршлагатай хүмүүс. Энэ бол нөхөж баршгүй том гарз” гэжээ.

ОХУ Украин руу халдан довтолсноос хойш өнөөдрийг хүртэл таван сэтгүүлч амиа алдсан талаар Украины тал мэдээлэв. АНУ-ын кино найруулагч Брент Рено өнгөрсөн амралтын өдөр болсон мөргөлдөөнийг сурвалжлах үеэр хүнд шархдаж, амиа алдсан юм.

Урд талаас зураглаач Пьер Закржевски сэтгүүлч Куршинова