АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг ОХУ хориг арга хэмжээ авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены эсрэг ОХУ хориг арга хэмжээ авчээ

“ОХУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен болон АНУ-ын зарим албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авлаа” гэж Оросын Гадаад харилцааны яам өнөөдөр /2022.03.15/ нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.

Мэдэгдэлд, “Урьд өмнө хэзээ ч байгаагүй хэд хэдэн хориг арга хэмжээний хариу болгож энэ оны 3-р сарын 15-наас эхлэн Ерөнхийлөгч Ж.Байден, Төрийн нарийн бичгийн дарга А.Блинкен, Батлан хамгаалахын сайд Л.Остин, БХЯ-ны дарга нар, Зэвсэгт хүчний нэгдсэн штабын дарга М.Милли, хэд хэдэн хэлтсийн дарга нар болон Америкийн нэрт зүтгэлтнүүд хориг арга хэмжээнд орсон” гэж дурджээ.

Эх сурвалж: CNN