Даваа гараг /2022.03.15/-т Оросын нэгдүгээр сувгийн шууд нэвтрүүлгийн үеэр "дайныг эсэргүүцэж" лоозон барьсан редактор, сэтгүүлч Мария Овсянниковаг олсон бөгөөд түүнийг Москвагийн шүүх дээр байна гэж өмгөөлөгч нь CNN агентлагт мэдэгджээ.
Харин Мария Овсынникова болон түүний өмгөөлөгчдийн нэг А.Гашинск нарын авхуулсан гэрэл зургийг өнөөдөр /2022.03.15/ үдээс хойш Telegram дээр нийтэлжээ.
Сонирхуулахад, эсэргүүцлээ илэрхийлснээс нь хойш Мария Овсянниковаг олохыг хичээж байна гэж түүний өмгөөлөгчдийн нэг Д.Захватов болон бусад хуульчид мэдэгдэж байсан билээ.
Эх сурвалж: CNN