Оросууд Украин руу довтолсоны хариуд Канад шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлажээ

Оросууд Украин руу довтолсоны хариуд Канад шинэ хориг арга хэмжээ авч буйгаа зарлажээ

Канадын Гадаад хэргийн сайд М.Жоли өнөөдөр /2022.02.15/ хийсэн мэдэгдэлдээ, “ОХУ-ын Украинд түрэмгийлсэний хариуд Ерөнхийлөгч В.Путины сонголтыг дэмжсэн Оросын 15 албан тушаалтанд хориг тавих зэрэг шинэ хориг арга хэмжээ авч байна” гэж мэдэгджээ.

Шинэ арга хэмжээ нь В.Путинд шахалт үзүүлж, Канадын олон улсын түншүүдийн авч буй арга хэмжээнүүдийг уялдуулах зорилготой аж.

Энэ талаар "Global Affairs Canada" агентлагийн мэдээлснээр, “Шинэ хориг арга хэмжээ нь Украины эсрэг дайн хийх чадавхийг нь сулруулахын тулд Оросын удирдлагад эдийн засгийн өргөн цар хүрээтэй арга хэмжээ авах дэлхий нийтийн амлалтыг харуулж байна” гэжээ.

Эх сурвалж: CNN