Украины Ерөнхийлөгч В.Зеленский Их Британи тэргүүтэй хамтарсан экспедицийн удирдагчдад хандаж үг хэлэхдээ, “Оросуудын халдлагын улмаас эх оронд нь 100 орчим хүүхэд амь үрэгдсэн” гэж мэдэгджээ.
Учир нь В.Зеленский гадаадын компаниудын “Оросыг удаан хугацаанд бойкотлох” амлалтад нь эргэлзэж байгаа тул ийнхүү тайлбар хийжээ. Тэрээр, "Зарим компаниуд явлаа гэж байгаа ч Оросын зах зээлд буцаж ирэх мөчийг л хүлээж байна. Тэдэнд 97 хүүхэд огт хамаагүй. Өнөөдрийг хүртэл энд 97 хүүхэд амиа алдсан" гэж В.Зеленский удирдагчдад хандаж хэлжээ.
Эх сурвалж: CNN