"Украины дайн Германы эдийн засагт аюул учруулж байна" гэж мэдэгджээ

"Украины дайн Германы эдийн засагт аюул учруулж байна" гэж мэдэгджээ

“Украины дайн, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд нь Германы эдийн засагт аюул учруулж байна” гэж Германы канцлер О.Шольц Иорданы хаан II Абдуллатай хамтарч хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгджээ. Учир нь Герман нь Европын хамгийн том эдийн засагтай улс юм.

Тэрээр, “Украины дайны хориг арга хэмжээ бидэнд эдийн засгийн сорилт авчирч байгаа. Бид эдийн засгийн эдгээр хүнд хэцүү үеийг даван туулах ёстой” гэжээ. Мөн О.Шольц болон Абдулла нар хамтарч, “В.Путин байлдааны бүх ажиллагаагаа даруй зогсоож, цэргээ татах ёстой” гэж уриалсан байна. Мөн О.Шольц дайныг зогсоох яриа хэлэлцээнд бэлэн байгаа гэдгээ дахин илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN