Украины Онцгой байдлын албанаас, “Мягмар гараг /2022.03.15/-ийн өглөө Киевийн баруун хэсэгт байрлах орон сууцны хорооллыг Оросууд буудсаны улмаас хоёр хүн амиа алдсан” гэж мэдээлжээ.
Тодруулбал, Өнөө өглөө Украйны нийслэлд хаяж дөрвөн орон сууцны барилга, түүний дотор Святошинскийн дүүрэг дахь 16 давхар орон сууцны байшин их хэмжээний суманд өртөж, улмаар галд гарчээ. Ингээд ослын газраас хоёр хүн нас барсан байсныг олж, тус орон сууцнаас 46 хүнийг эсэн мэнд гаргасан гэжээ.
Эх сурвалж: CNN