"Их 20"-ын форумаар Украины аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх "зохимжгүй" гэж Хятад улс мэдэгдэв

"Их 20"-ын форумаар Украины аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх "зохимжгүй" гэж Хятад улс мэдэгдэв

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян өнөөдөр /2022.03.15/ мэдээлэл хийх үеэрээ, “Их 20 бол Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум тул Украины аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэх тохиромжгүй" гэж мэдэгджээ.

“Их 20” гэдэг АНУ, Хятад, Орос зэрэг дэлхийн томоохон эдийн засагтай орнуудаас бүрдсэн Засгийн газар хоорондын форум юм.

Мөн дараагийн дээд хэмжээний уулзалтыг ирэх аравдугаар сар /2022.10/-д Индонезийн Бали аралд хийхээр төлөвлөөд байгаа. Харин өнгөрөгч хоёрдугаар сард Индонезид болсон Их 20-ын Сангийн сайд нарын яриа хэлэлцээний үеэр “Орос Украин руу довтолсон тохиолдолд эдийн засгийн уналтаас сэргийлэх ёстой" гэж сэрэмжлүүлж байсан юм.

Эх сурвалж: CNN