Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.03.15/ Их Британийн нэгдсэн экспедицийн хүчний (JEF) удирдагчдад хандан, “Бид бүгд Оросын бай. Тиймээс Украин эсэргүүцэхгүй бол бүх зүйл Европын эсрэг явна. Тиймээс би та бүхнийг бидэнд тусалж өөртөө туслахыг хүсч байна" гэж мэдэгджээ.
Mөн тэрээр, “Бид хүмүүсийн амь насыг хөнөөх явдлыг зогсоож чадна, энэ бол бидний хамтдаа хийж чадах зүйл. Ардчиллыг устгахыг зогсоож, үүнийг одоо манай газар дээр хий, эс тэгвээс тэд чам дээр очих болно" гэж тэр анхааруулжээ.
Эх сурвалж: CNN