Б.Ариунзаяа цаашид төлөв томоотой байна гэж амлалт өгчээ

Б.Ариунзаяа цаашид төлөв томоотой байна гэж амлалт өгчээ

Бусдын толгой дээр кофе асгаж танхайрсан Б.Ариунзаяагийн асуудлаар Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан билээ.
 
Тэгвэл өнөөдөр тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамжинд яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж яллагдагч Б.Ариунзаяагийн нас, хувийн байдал, холбогдсон хэргийн нөхцөл байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хугацаанд болон цаашид төлөв томоотой байна гэх түүний амлалт зэргийг харгалзан Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.