УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр /2022.03.15/ боллоо. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын гишүүдийн тоо нийт иргэдийн тоондоо цөөдөж, төлөөлөх зарчмаа хэрэгжүүлэх боломж багассан.
Үүнийг Улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд дурдсан. Анх 76 гишүүнтэй болж байх үеэс хойш хүн амын тоо 1.6 дахин нэмэгдсэн" гэж мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх мөн олон сарын хугацаанд яригдаж улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байсан "давхар дээл"-ийг зөвшөөрөх зэрэг асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэдгийг илтгэлээ.
ВИДЕО: