Дархан-уул аймагт гурван өдөр худалдаа үйлчилгээний газрууд шөнийн 03:00 цаг хүртэл ажиллана

Дархан-уул аймагт гурван өдөр худалдаа үйлчилгээний газрууд шөнийн 03:00 цаг хүртэл ажиллана

Дархан-Уул аймгийн ЗДТГ, Монголын Авто мастеруудын холбоотой хамтран  “Чингис Мастеркросс-2022” уралдааныг 2022 оны 03 дугаар сарын 18,19, 20-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газар, караоке баар, рестораны цагийн хязгаарыг шөнийн 03:00 цаг хүртэл тогтоосон аймгийн Засаг даргын захирамж өнөөдөр /2022.03.15/ гарлаа.  Ингэснээр худалдаа үйлчилгээний газар, караоке баар, ресторан 2022 оны 03 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд шөнийн 03:00 цаг хүртэл ажиллах юм байна.