Польш, Чех, Словенийн удирдагчид өнөөдөр Киевт айлчилна

Польш, Чех, Словенийн удирдагчид өнөөдөр Киевт айлчилна

Польш, Чех, Словенийн Ерөнхий сайд нар өнөөдөр нийслэл Киев хотод очиж, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзах ажээ. Айлчлалыг Польшийн засгийн газар нотолсон бөгөөд айлчлалын зорилго нь "Украины бүрэн эрх, тусгаар тогтнолыг Европын холбоо бүхэлд нь хоёрдмол утгагүй дэмжиж байгааг батлах явдал. Мөн Украин болон Украины иргэдэд үзүүлэх өргөн хүрээний дэмжлэг юм” гэжээ. Энэ талаар Чехийн Ерөнхий сайд хэлэхдээ, “Европын зөвлөлийн албан ёсны айлчлал нь эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө дахин дэмжлэг үзүүлэх зорилготой юм” гэжээ.

Эх сурвалж: BBC