"Эдийн засгийн форум 2022" урьдчилсан хэлэлцүүлгийн талаар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын эдийн засагт тулгамдаж буй асуудлын талаар салбар салбарын төлөөллүүдтэй нээлттэй хэлэлцэж, нэгтгэн дүгнэдэг эдийн засгийн форумыг энэ оны дөрөвдүгээр сарын 7,8 өдрүүдэд зохион байгуулна.
Чуулга уулзалтыг угтаж “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зургаан сорилтын дагуу урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.
Энэ удаагийн чуулга уулзалтаар аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудал болох цар тахал, Украин болон Орос улсын сөргөлдөөн гэх мэт нийгэм, эдийн засагт тулгамдаж буй асуудлууд, монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа, өнгөрсөн болон ирээдүйд гарч болзошгүй хүчин зүйлсийн талаар нээлттэй хэлэлцэхээр болжээ. Ингэснээр “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх гол суурь болох юм.
Хэлэлцүүлэг энэ сарын 20-ноос 31-ны хооронд дөрвөн үндсэн сэдвийн дагуу салбар яамдууд дээр нээлттэй зохион байгуулагдана. Энэ удаагийн Монголын эдийн засгийн форумын гол зорилго нь төр хувийн хэвшлийн түншүүдэд чиглэсэн, гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах тэдэнд бодлого төлөвлөгөөгөө нээлттэй танилцуулах, ойлгуулахад суурилсан сэдвүүдийн дагуу онцлон хэлэлцэхээр болоод байна.