Өнгөрсөн баасан гарагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богд ууланд түймэр гарсан. Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги, Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж 20:25 цагт түймрийг бүрэн унтраасан. Харин галын шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас тогтоохоор ажиллаж буй.
Тэгвэл энэ хэрэгт холбогдох сэжигтэнг цагдаагийн байгууллагаас саатуулжээ. Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Зайсан толгойн зүүн талд Богд ууланд гал гарч байна” гэх дуудлага мэдээллийг энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн 19:47 цагт хүлээн авсан. Хан-уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгалтын ажиллагааг хийхэд тус дүүргийн "Энхжин" хотхоны зүүн талын уулын орой хэсэгт гал гарч 1.8 га орчим газрын хуурай өвс шатсан байдалтай байсан.