С.Эрдэнэ: Х.Баттулгын хонгилын шүүгч Д.Ганзоригийг шалгуулахаар ҮХЦ-д өгсөн

С.Эрдэнэ: Х.Баттулгын хонгилын шүүгч Д.Ганзоригийг шалгуулахаар ҮХЦ-д өгсөн

Ардчилсан намын даргын нэгдсэн сунгаанд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар нэр дэвшихээр бүртгүүлж, 500 саяын хандиваа өгөөд байгаа.

Тэгвэл Ардчилсан намын дарга гэх С.Эрдэнэ энэхүү намын даргын сунгааныг эсэргүүцэж байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Ц.Туваан, Ж.Батсуурь нарыг ҮХЦ-д шалгуулахаар өгсөн. Энэ асуудлыг хэлэлцэх байхн. Мөн Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг шалгуулахаар өгсөн. Энэ хүн удаа дараа улстөрийн намын тухай хуулийг зөрчсөн. Энэ хүн бол Х.Баттулгын хонгилын шүүгч. 

Тамганы маргаан байхгүй. Надад Ардчилсан намын тамга байгаа. Би дарга нь. Харин Ц.Туваан бол АН-ыг төлөөлөх эрхгүй. Монгол Улс хуулиа л дээдлэх ёстой" гэлээ. 




ЭМГЭНЭЛ

13 цагийн өмнө