ФОТО: Мариуполь болон Киев хотуудад нэмж хохирол учирч байгааг хиймэл дагуулын зургаар харуулж байна

ФОТО: Мариуполь болон Киев хотуудад нэмж хохирол учирч байгааг хиймэл дагуулын зургаар харуулж байна

АНУ-ын Максар технологийн компанийн хиймэл дагуулаас авсан шинэ гэрэл зургуудад Киевийн төвөөс 39 километрийн зайд орших Мосчун тосгоны бараг бүх байшин сүйрсэн байгааг харуулжээ. Тодруулбал, тосгоны эргэн тойроны талбайнууд шатаж, зарим байшинд түймэр гарсан хэвээр байжээ. 

Украины Мосчун тосгонд шатаж буй байшингууд харагдаж байна. (Maxar Technologies)

Мөн хиймэл дагуулаас өчигдөр /2022.03.14/ авсан гэрэл зургуудад Мариуполь хот даяар эвдрэл гэмтэл гарчээ. Тухайлбал, Мариуполь хотын бүсийн эрчимт эмчилгээний эмнэлгийн барилга сүйдэж, гадна талд нь хог хаягдал тархсан байна. Мөн эмнэлгийн барилгын ойролцоо хэд хэдэн орон сууцны хороололд хохирол учирчээ. 

Мариуполийн эмнэлэгт сүйдэж, хог хаягдал тархсан байгаа нь харагдаж. (Maxar Technologies)

Ойролцоогоор 2 км-ын зайд орших Приморскийн хороолол пуужингийн цохилтын дараа хэд хэдэн байшин шатаж байна. 

Цэргийн цохилтын дараа байшин, орон сууцны барилгууд эвдэрч сүйдсэн байна. (Maxar Technologies)