Б.Ариунзаяагийн хилээр гарахад хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ

Б.Ариунзаяагийн хилээр гарахад хязгаарлалт тогтоож, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ариунзаяаг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл түүний хилийн хоригийг цуцалсан байна. Тодруулбал шүүхээс Б.Ариунзаяагийн нэр, зургийг хуурамчаар ашиглаж, цахим сүлжээнд худалд мэдээлэл түгээж байсан нь тогтоогдсон учир ийнхүү хилийн хоригийг цуцалсан талаар эх сурвалж мэдээлэв.