Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр өглөө /2022.03.15/ Telegram хуудастаа Оросын цэргүүдэд хандаж үг хэлжээ.
Тэрээр, “Оросын офицерууд аа! Намайг анхааралтай сонсоорой. Та нар бүгдийг ойлгочихсон. Украинаас юу ч авахгүй. Амиа л алдана. Гэхдээ чи яагаад үхэх ёстой гэж? Юуны төлөө? Би чамайг амьд үлдээхийг хүсч байгааг чи мэдэж байгаа. Бид таны энэ утгагүй дайны тухай, энэ гутамшигт явдлын тухай, мөн улсынхаа талаар ямар бодолтой байгаа. Мөн бие биетэйгээ ярилцаж, гэр бүл рүүгээ залгах гээд бүгдийг сонсож байна. Бид таныг хэн болохыг мэднэ" гэжээ. Мөн В.Зеленский “Украины ард түмний нэрийн өмнөөс би чамд “Амьд үлдэх боломж” олгож байна. Хэрэв чи манай хүчинд бууж өгвөл” гэжээ. Тэрээр ОХУ 80 байлдааны онгоцоо алдсан бөгөөд "удалгүй Оросын сүйрсэн нисдэг тэрэгний тоо хэдэн зуун нэгжид хүрнэ" гэж нэмж хэлжээ.
Эх сурвалж: CNN